Билгүүн номч Б.Ренчин

Судар шиг их амьдралын харгуйд
Сур шиг харваад эргэн ирээгүй
Суу алдарт залуу нас чамайг
Санаж дурсахгүй хэн байна вэ?

Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн
Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг
Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи
Эрчит мөрөн шиг урсан одном...


Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ
Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр
Хавар шиг яруу залуу нас чамайг
Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй.

Орчлонг таниагүй омголон насандаа
Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд
Нэхэл хату сэтгэлийн өрийг төлөх гэж
Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон

Алдар хүндийн тавцангаас зайдуу
Алиа наргиант цэнгэлээс хол
Хээрийн зөөлөн сэвшээ адил
Хийсэн одсон залуу нас чамайг

Хэт бардам зантны өмнүүр
Хийморь жавхааг чинь бууруулж
Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол
Уучлаарай намайг залуу нас минь...

O.Дашбалбар- Залуус дүү нартаа хүргэх шүлэг

Үзээд өнгөрөх амьдарлыг мөнхийн юм шиг бодож

Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж

Залуу эдэр насаа хөгширөхгүй юм шиг санаж

Замба тивийн элгэн дээр туульж яваа дүү минь

 

Өнгө алаг энэ хорвоод

Өөрийн сайндаа чи төрөөгүй ээ

Өдөр өдрийн нарыг үзэх

Өндөр их тавилан хайрласан эжий аавдаа баярла

 

Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж

Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад

Насан буурал эжий чинь үнээний дэлэн шувтарч

Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жүхүйцэж суугаа

 

Амтат бяслаг,хуруу зузаан өрмий нь

Амхиндаа чамд л хадгалж замын унаа хүлээнэ

Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ

Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой

 

Эгэмний тань яс хугарахад аавын тань цээж өвдөнө

Эдгэртэл нь шархтай явдаг юм шүү

Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн өдрүүдийн тоо

Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой

 

Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе бодоорой

Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй

Зуун олон хоног хөдөлж олж хураасан бүхнээ

Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд илгээх юм

 

Зоогын газар чи түүнийг нь шар айраг болгож

Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг нь уух хэрэггүй ээ

Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино

Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол эх орноо хайрлах нь юу л бол

 

Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн

Алтан нар шиг ганцхан юм шүү

 

Үр хүүхэд төрлөө гэж баярлаж явах цагтаа

Үс нь буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай

Хоног өдрүүдийг жаргалтай үдлээ ч дүү минь

Хорвоогын юм бүхэнд эцэс буйг санаарай

 

Орчлонгийн шуугиан,амьтан хүний хэл ам

Орон хотын утаа униараас холдож

Аян замын тоосоо гүвээд

Аавынхаа гэрийн босгийг алхаж нэг үзээрэй

 

Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж

Ээж чинь “хүү минь” гэсээр босож ирнэ

Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж

Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина

 

Аав чинь гэрийнхээ хойморьт алтайн уул шиг ханхайж

Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна

Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж

Малгайгаа өмсөн нудрагаа засаж ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ

 

Төрсөн гэрийнхээ дулаахан галын илчинд чи нозойрч

Төгөлдөр орчлонгын диваажин-эцгийн гэр болохийг мэдэрнэ чи

Морьд үүрсэх хээр талдаа аргалийн утаа үнэрлэж

Модон тагштай өрөм идэж ээжийнхээ гараас цай ууна

 

Тансаг сайханыг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч

Тал нутагт наран мандаж гэрийн цэнхэр утаа суунаглана

Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайханыг

Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи

 

Моод хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи

Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана

Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй ч хогшил хураагчаас

Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи

 

Харь холын шуугиант хот,неоны гэрэл,машиний чимээнээс 

Харгуй зам,булаг шамд,хоттой хонио илүү ойлгоно чи

Ухаан балартал тачгинсан эстрад хөгжмийн чимээнээс илүү

Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи

 

Дээдийн номтой мэргэдийг эрж,дэлхийгээр тэнэх хэрэггүй ээ

Дэргэд байгаа суут ухаантныг дэндүү ойшихгүй явснаа бод

Ариун үнэн,зовлон бэрх,хайр,ухааны

Амин голд нэвтэрсэн мэргэд-аав ээж хоёр чинь юм шүү

 

Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж

Адгын муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ

 

Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй ээ

Аавдаа шил юм өгөх ч хэрэггүй

Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй ээ

Аль алинаар нь тэд дутаагүй ээ

 

Эрт цагт гэрээсээ гарсан өөрийгөө л

Ээж аав хоёртоо хүргэж оч

Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү

Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ

 

Учир мэдэхгүй нялх багадаа ч

Ухаан суусан идэр насандаа ч

Уул овоо шиг юмыг ах нь

Улс амьтанд амлаж явлаа

 

Асарч тэтгэсэн ээж аавынхаа

Ачыг нэг мөсөн хариулж

Амтатныг идүүлж,өнгөтнийг өмсгөж

Алтан аяганаас уулгахын дайтай

Андуурч,эндүүрч явлаа

 

Одоо л нэг ээж аавыгаа жаргаая гэтэл

Орчлонгын тоглоом даанч хатуу

 

Алба ажлын эрхээр алс газар одоод

Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд

Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа

 

Хүүтэйгээ л нэг уулзммар байна даа гэж ээжид минь нэг хэлсэн гэдэг

Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү

 

Чи зэмлэл хүлээж,зээрийн нөхөддөө орхигдож болно

Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно

Харин аав ээж чнь сэрүүн тунгалаг байж

Харьж ирэхийн чинь илүү жаргалыг

Хамаг орчлонгоос хайж эрэвч чи олохгүй ээ

 

Алдааг минь та нар бүү давтацгаа

Аав ээжийгээ амьдад нь баярлуулцгаа

Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ

Р.Чойном- Үг

Хэн хүнтэй үг ярина гэдэг
Хэрэг дээрээ тулалдаан юм.
Халуун хүйтэн ямар ч зэвсгээс
Хатуу зөөлөн үг хүчтэй.

Үгээр хүнийг захирч болно
Үхүүлж ч болно сэхээж ч болно.
Шалдлуулж, инээлгэж, уйлуулж болно.
Шархлуулж бас эдгээж болно.

Ярина гэдэг харин чанга дуугарахын нэр биш
Яруу уран илтгэхийн нэр биш
Гал шиг бадарч ус шиг урсгахын нэр биш
Гагцхүү зөв сэтгэж, зөв дуугарахын нэр.

Эсрэг талаа судлалгүйгээр
Эхэлж тулаанд ордоггүйн адил
Ярьж байгаа хүнээ мэдэлгүйгээр
Ямар үг түүнд тохируулах вэ.

Арслан заан шиг лут этгээдийг
Ангийн калибр шиг үгээр загатнуулах ч үгүй.
Танк эсэргүүцэх буу шиг хүчит үгээр бөмбөгдвөл
Тарвага шиг хүнээс юу нь үлдэх вэ.

Эхээс төрөхийн цорын ганцхан
Эвхмэл хутга шиг яриатай хүнийг
Дамаскийн илд шиг сүрт үгээр
Далайсны гарз шүү дээ.

Байлдааны хуягт шиг хүний урьдаас
Банз мод шиг үг хэлэх
Барын урдаас
Балиус барьсантай ижил.

Р.Чойном- Жаргал зовлон
Хатмал цөлд явхад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай

Ингэхэд ер нь жаргал гэж
Илэхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд
Хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ, үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд/Үндсэнд/ тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдгүй
Ургамалд дуу байдгүй
Учир нь гэвэл
Хэтэрхий баян байгал
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдгүй гэнэ...

"Р.Чойном- Жаргал зовлон" цааш унших »
Б.Явуухулан (Тэхийн зогсоол)

          Тэхийн зогсоол

Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Өнтэйг яана!
”Тэхийн зогсоол” гэдэг тэр оргилын
Өндрийг яана!
Хүрэн уулсын буйд мухар
”Хүүш” нэртэй
Хүрэхэд хол ч өвөлжихөд нөмөр
Хөх бууцтай.
Хүрэн уулсыг халуун намраар
Аав минь зорив
”Хүүшийн” өвөлжөөнд гурван гэрээр
Айл өвөлжив.

Өвөлжөөг хүрээлсэн уулсын оргил
Бүгд өндөр
Өндрийн дундаас
”Тэхийн зогсоол”
Бүүр ч өндөр!
Өвөлжөөнд буугаад аав, хэсэг зуур
Ан хийв
Өвөлд бэлдээд айлууд, хэсэг зуур
Ажил хийв.
Өнтэй жилийн тэр нэгэн өвлийн
Дулаахныг хэлэх үү
Өвс цас тэгшхэн ууланд өвөлжихийн
Тухтайг хэлэх үү
Говийн ууланд жам ёсоороо
Хавар ирэв
Гол бараадаж гурван гэрээрээ
Нүүх болов.
Нэгэн өглөө аав минь намайгаа
Гаднаас дуудав
Нэг нүдний сунадаг дурангаа
Гарт бариулав.
-”Тэхийн зогсоол” дээр юу байна вэ?
-Сайн хар! гэв
Тэгж хэлснийхээ жаахан хойно
Санаа алдав.
”Yзүүр нь гурвалжин, үүлэнд шүргэх
Оргил харагдав
Yүрээ манан өндөрт эргэх
Бүргэд харагдав.
Дэргэдэх оргил нь илээд авахаар
Ойрхон байв
Дээрх тэнгэр нь нүдэнд торохоор
Yүлгүй байв”
-”Тэхийн зогсоол”  дээр хараагаа тогтоо! гэж
Аав минь хэлэв
Тэрүүн дээр нэг амьтан бий, ол доо гэж
Ахин хэлэв.
Өвөлжин харагдаж нүдэнд дассан
Оргил үзэгдэв
Орой дээр нь эвэр нь сэрийсэн
Янгир харагдав.
Хангайн сайхан амьтныг үзээд
Би баясав
-Харлаг тэх зогсож байна! гээд
Бараг хашгирав.
Аав минь дуугүй, тамхиа сорсоор
Гэртээ оров
Айлын хүмүүс янгирын сургаар
Манайд цуглав.
Цайгаа ч уухгүй аав минь тэгээд
Хэсэг суув
Цаанаа л гунигтай хоолой засаад
Ингэж ярив:
-Мөнгөн оройт уулсын хишгийг
Их хүртлээ
Мөнхийн зогсоолдоо зогссон янгирыг
Анх үзлээ.
”Ямаан усанд” ноднин байсан
Тэх мөн байна
Яах аргагүй зогсоолдоо зогссон
Тэх мөн байна.
Төрсний эцэст үхнээ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!
Янгир өтлөхөөрөө эврээ даахаа
Больдог юм гэнэлээ
Янгирын сүргээ гүйцэж чадахаа
Байдаг юм гэнэлээ.
Эхээс төрсөн ууландаа эргэж
Ирдэг юм гэнэлээ
Эхээс унасан газраа олж
Хэвтдэг юм гэнэлээ.
Насныхаа эцэст оргил өөд мацаж
Гардаг юм гэнэлээ
Нартад түүнийг нь
”Тэхийн зогсоол” гэж
Нэрлэдэг юм гэнэлээ.
Өндөр оргил дээр олон хоног
Зогсдог юм гэнэлээ
Өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэг
Хардаг юм гэнэлээ.
Умдалдаг ариухан усаа үзэж нэг
Баярладаг юм гэнэлээ
Идээлдэг сайхан бэлчээрээ харж нэг
Баясдаг юм гэнэлээ.
Ижил олон сүргээ эцсийн удаа
Yздэг юм гэнэлээ
Эх болсон нутгаа сүүлчийн удаа
Хардаг юм гэнэлээ.
Өндөр оргилоос эвэр нь дийлээд
Хальдаг юм гэнэлээ
Өнгөт орчлонгоос нэг нь тэгээд
Дутдаг юм гэнэлээ.
Аавын яриаг хүн бүхэн
Дуугүй чагнав
Айлын эмээ янгирыг өрөвдөн
Нулимс унагав.
Тэрнээс хойш аав минь нэг л
Зовиуртай болов
Тэр өвөлжөөнөөс хэсэгтээ нэг л
Нүүхээ байв.
Гурван гэрийн хонины ээлж
Дороо эргэнэ
Гуравхан хоногт манай ээлж
Эргээд ирнэ.
-Өндөр өөд хонио бүү билчээ! гэж
Аав минь захина
Өглөө болгон л гаднаа сууж
Оргил дурандана.
”Хүүшийн” өвөлжөөнд чандмалж буусан
Гурван айл!
Хүмүүсийн харааг өөртөө татсан
Гурвалжин оргил!
Цэнхэр тэнгэрт эвэр нь сэрийсэн
Харлаг тэх!
Чанх дээр нь өдөржин эргэсэн
Хүрэн бүргэд!
Ийм л зураг олон хоногоор
Аавд минь харагдав
Энэ л зураг олон хоногоор
Өвөлжөөнд суулгав.
Нэгэн өглөө оргилыг дурандаад
Аав орж ирэв
Нэг харахнаа баяртай мишээгээд
Цайгаа ууж суув.
-Яг л ёсоороо хальж дээ хөөрхий! гэж
Аав минь ярив
-Яамай даа яамай, хөөрхий минь! гэж
Ижий өрөвдөв.
Маргааш өглөө нь гурван гэр маань
Эрт ачаалав
Манарсан бууцнаас хүн, мал маань
Зэрэг хөдлөв.
”Тэхийн зогсоол” оргилыг аав минь нэг
Эргэж харав
-Төрсөн нутаг минь! гэж эцэг минь нэг
Өөртөө хэлэв.
Тээр жилийн тэр нэгэн өвлийн
Уртыг яана!
”Тэхийн зогсоол”  гэдэг тэр оргилын
Өндрийг яана!

Б.Явуухулан  1969 он

Ш,Гүрбазар (Надад урам хайрла)

       Надад урам хайрла                                     

Надад нэг л удаа урам хайрла
Намайг ойлгож дэм хайрла
Нинжин сэтгэлд гуниг хургаад
Нүдэнд нулимс тороод байна
Надад нэг л удаа урам хайрла

Надад нэг л удаа урам хайрла
Найрагч олны сэтгэлийн үгээр
Нимгэлж би гунигаан үргээе
Нартад амьдрах ухаан хайрлаач

Надад нэг л удаа урам хайрла
Нутгаан санаад би уйтгарлана
Насан туршийн амьдрал болсон
Намайгаан хүлээх ханиа, охиноо

Санахын ихээр санаж байна
Нүд цавчилгүй зураг ширтэн
Нууж нулимсаан арчаад сууж байна
Надад нойр гэж алга

Хүрэхээн байгаад удаж байна
Хаана гээснээ би мэдэхгүй байна
Хэзээнээс хойш гэдгийг нь санахгүй байна
Хэн нэг нь надад туслаач

Надад юу хэрэгтэйг минь хэлээч
Надтай сэтгэлийн үгээн хуваалцаач
Надад туслаач хүмүүс ээ
Надад урам хайрла хүмүүс ээ

Ш.Гүрбазар- Могнолын үнэртэй салхи

Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүний эргэцээнд нь сэтгэл минь сэмэрлээ

Гүнж анирхан чимээ домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй
Нутгийн цэнхэр салхи минь миний амьгалаа

Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хөх салхи минь аавын үнэртэй
Гуйгаад үнсүүлж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа миний амиа

Шуурах нь хүртэл сонсголон энэр энэрхүйн дуун
Шувууд буцах чимээ намрын нуураа
Дэргэд шивнэсэн горхи намайг орхин холдоход
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно

Гүнж анирхан чимээ домог шивнэсэн
Гүйгүүл хонгор салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй
Нутгийн цэнхэр салхи минь миний амьгалаа

Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан
Эншиг чимээн салхи минь ээжийн үнэртэй
Өвөрлөөд буцаж болдоггүй нутгийн буурал салхи минь
Миний Монголоо миний амиа

Гэр тойрон анирлах бор талын сэвшээ
Гэгээ үнсэх өглөө миний хаваржаа
Сэрвээ цайрсан улирал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална
 
Гүнж анирхан чимээ домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй
Нутгийн цэнхэр салхи минь миний амьгалаа

Нас насны хацарт намайг үнсдэг
Нутгийн эрээн салхи минь миний үнэртэй
Үрээн үлдээж үнсүүлэх нутгийн эрдэнэ салхи минь
Миний амьсгалаа миний амиа

Ш. Гvрбазар- Би монголоороо гоёдог

Хєх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хєрсєн дээр унагатай Хамт тэмцэж хєлд орохын учир
Тунгалаг шандны толиог хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн

Газар тэнгэрийн савслагад гайхуулж байж
Ганц яваа насаараа би
Монголоороо би гоёно оо
Би хєхєєтєй зуны цэцгийн алаг шvvдрээрээ хєлєєрєє гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр нь харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор нь хаяагаа гоёдог
Тиймээ би Монголоороо гоёдог оо
Айрганд нь ардын дуу исэхээр ньханаараа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан євгєдєєрєє хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын бэлэгээр гоёдог
Намрын дунд сарын 17-нд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зєв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа vйлсийг нас сvv тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог оо
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас vvрэн
Алтан ширээтийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна эх орон минь
Буйрын чинээхэн уулс байвал сєхєрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ єргєєд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан унагыг нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо ирнэ ээ
Би ямар дэлхийн чинээ бодлоо гээд газрын дайтай наслах биш
Би ямар дээлтэй сахиус шиг явлаа гээд галын тэртээ дvрэлзэх биш дээ
Би ямар энэрлээ энэрлээ гээд энэ хорвоог уяхан болгох биш
Би ямар эргэлээ эргэлээ гээд ээжээсээ дахиад тєрєх биш дээ
Би ямар vнэн худлын ард сvvлчийн цэгийг хатгах биш
Би ямар vйлтэй нартай хорвоод сvvдрийг нь гатлаж чадах биш
Гэхдээ би
Агтны морьтой Монголдоо
Амгайн чинээ ойрхон явах юмсан гэж боддог юмаа
Амьдрахын жамтай насандаа
Амьсгалхын зайтай vнэн явах юмсан гэж хичээдэг юмаа эх орон минь ээ
Би Монголоороо гоёдог
Монголоороо гоёдог оо.

Б.Лхагвасүрэн- Хаврын сар гарангуут ижий минь намайг хүлээнэ

Галуун дууг
Газар сонсоход
Өвсний үндэс хөөнө .
Гадаа гарч ижий минь
Гараараа униар сөхөж
Намайг харуулдана .
Хагацал учрал зөрж салхилсан
Харгуйн магнайг нүдээрээ аргадна .
Айсан дэлэн шиг ягаан зам
Бараа хайрлахгүй зовооно .

Алсын цэнхэр уулсын
Хэнэггүйд гомдон гэртээ эгнэ .
Урам нь мухсан ижий минь сэтгэл чангалан
Уураг ханхалсан цайгаа үйнэ .     Энэ цайг зөөхийдөхөөс өрсөж
Ирнэ ! гэж битүүхэн зөгнөнө .
Алмайрч зогсох тэрхэн хооронд
Араар минь ороод ирээгүй байгаа гэж
Гэнэн сэтгэл сэрхийж
Гэр дотроо намайг эрнэ .
Ангир дуугарахад
Нуур амарлаа гэж баярлана
Агь нүдлэхэд
Тал амарлаа гэж баярлана
Хавын овилгогүй салхин дунд
Ижий минь дандаа гадаа
Хүйтэн шөнийн оддын дор
Зүүд нь бас гадаа .

Б.Ренчин- Нууцыг задалсан захиа
Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.Монгол улсын арван таван зургаан онд залуу оюутан байхдаа алс Ленинград хотноо шинжлэх ухааны академийн азийн музейд оросын олон эрдэмтний ази тивээс олж хуримталсан ховор нандин бичиг судар үзэж, тод монгол хуучин захидалд амар мэндийг асуун /хэлэх үг элчийн аманд бий/ гэсэн үг цөөн утга битүүлэг байдагт нь их гайхдаг билээ.
"Б.Ренчин- Нууцыг задалсан захиа" цааш унших »
(Нийт: 26)

Tsahim.net Topsites List

Tsahim.net Topsites List